Нээлтээ хийснээсээ хойш үзэгчдийг жинхэнэ байлдан дагуулж, алхам тутамдаа инээд хөөр, баяр баяслыг бэлэглэж байгаа кино бол яах аргагүй "Эмоци" продакшны "Гурван найз яасан байх нь уу" уран сайхны кино юм.
Хэдийнэ нээлтээ хийгээд хоёр долоо хоногийн нүүр үзээд байгаа ч өнөөг хүртэл танхим дүүрэн үзэгчидтэй, тасалбарын олдоц муу байгаа учраас Тэнгис, Өргөө кино театрын зүгээс тус киноны үзвэрийн цагийг хүртэл нэмээд амжсан гэнэ.
Тэгвэл энэ киноны дуунууд ч ардаасаа олон амжилтыг дагуулаад байна. Тодруулбал "Universe Best Songs" наадмаас урлагийн гараагаа эхэлж байсан Б.Цэлмүүн, Vanquish хамтлагийн ахлагч Цэцэ нарын хамтран дуулсан "Гурван найзын дуу" хүүхэд залуусын дунд жинхэнэ утгаараа хит болж байгаа. Тус дуунд Б.Цэлмүүн анх удаагаа үглэж, R&B урсгалаа хөгжүүлээд амжсан төдийгүй эмэгтэй хүний бардам ихэмсэг байдал, залуу насны эрч хүчийг жинхэнэ мэдрүүлээд байгаа юм.
Харин "Бид 4" хамтлагийнхны дуулсан "Үүрд хамт" клипнээсээ эхлээд л найз нөхөрлөлийн сүлд дуугаар нэрлэгдээд амжсан. Энэ нь ч залуу уран бүтээлчдийг дэмжигч "Эмоци" продакшнаас "Гурван найз яасан байх нь уу" УСК-д ямар өндөр ач холбогдол өгч ажилласныг харуулаад зогсохгүй, киноны чанарыг ч давхар тодорхойлох биз ээ
Дашрамд дурдахад, киноны нээлтэн дээр монголын хип хоп урлагийн ертөнцийг тодорхойлогч LUMINO хамтлагийнхан ирсэн байсан гээд бодохоор "Гурван найз яасан байх нь уу" киноны хамгийн оргил хэсэг нь тус хамтлагийнхантай ч холбоотой байж мэдэх юм.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа