Монголын хамгийн их уншигчтай, дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээ сайт Facebook сайтад 120,000 дэмжигчтэй Монголын хамгийн анхны "папараци" сайт 3 нас хүрлээ.
Монголдоо хамгийн их дэмжигчтэй манай сайт мөн сайтуудын зэрэглэл буюу ранкийг тодорхойлогч alexa.com сайтад мөн амжилтаа бататган Монголын сайтуудаас эхний 20 дүгээр байрт бичигдэж байна.
Энэ бүх амжилтын цаана биднийг дэмжигч, уншигч, интернэт хэрэглэгчид та бүхний оролцоо, хувь нэмэр асар их дэмжлэг үзүүлсэн билээ. Тиймээс сайтын хамт олны зүгээс нийт хэрэглэгчдээ баярлан талархаж буйгаа илэрхийлж байна. Орчин цагт интернэт мэдээллийн хурд асар их хөгжиж байгаа бөгөөд шинэ, шуурхай, соргог мэдээлэл хүргэхийн тулд бид аливаа мэдээлэлээ зургаар баримтжуулж түргэн шуурхай уншигчиддаа хүргэдэг нь манай сайтын давуу тал юм.
Мэдээлэл бүхэн өөр өөрийн өнгөтэй байдаг шиг зураг бүхэн өөр өөрийн түүхтэй. Алтны магнат Ц.Мянганбаярын бага хатан Д.Пүрэвдуламын хөл хүнд зураг анх удаа гарч олныг гайхшируулж байсан бол, хамгийн сүүлд эрхэм гишүүн Н.Номтойбаярын "нууц амраг"-ийг олонд илчилсэн.
Энэ мэт фото зургаар хамгийн баримттай мэдээлэлийг хүргэдэг эрхэм уншигч та бүхний шимтэн уншдаг Paparatsi.mn сайт 3 нас хүрлээ. Ингээд эцэст нь энэ бүх амжилтад хүрэхэд гол нөлөө үзүүлсэн Монголын мянга мянган интернэт хэрэглэгч, уншигч та бүхэндээ БАЯРЛАЛАА
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ