УИХ-ын дарга З.Энхболд ETV-д ярилцлага өгөхдөө 20 жилийн дараа авах 2500 төгрөг монголчуудад хэрэггүй хэмээн ярилцлага өгсөн. Үүний хариуг Тавантолгойн төслийн удирлдагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан фээсбүүк хуудсаараа өгсөн байна. Тэрбээр "Ухаанд нь ухна ишиг үхэв. ТТ төсөл 30 жилд сайндаа 900 сая тонн нүүрс олборлохоор байгаа.
Дэд бүтэцгүй, төмөр замгүй, цахилгаангүй газарт эхний хөрөнгө оруулалт асар ихээр шаардаж буй тул төр, хувийн хэвшлийн түншлэл бас дээр нь гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энэ дарганцар гэрээгээ уншаагүй байна доо. Хөрөнгө оруулалтын өгөөжийг зөвхөн "татварын нүдээр" харж болохгүй шүү гэтэл сүүлдээ "үхмэл хувьцааны" нүдээр тайлбарлана гэх. Ардын маань үг л энэ үйлдэлд хариу болог. ТТ төсөл өрнөөс салах, ашиг, орлого авчирах, 500-600 дотоодын компанийг ажилтай байлгах, 10 000 хүнийг ажилтай, амьдралтай байлгах төсөл юмсан. Эрүүл ухаан хэзээ эргэж ирэхийг хүлээх л үлдлээ" гэж бичжээ.
Ийнхүү Тавантолгойг тойрсон хэрүүл саарал ордонд үргэжилсээр. “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаа эдийн засагт ингэж том чөдөр болно гэж Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа төсөөлөө ч үгүй явсан биз.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна