Лондон хотын Хатан хаан Мариягийн их сургуулийн түүхч Роберт Хендерсон хувьсгалч Владимир Лениний “жинхэнэ хайр”-ын зургийг олсон тухай The Guardian сонин бичжээ. Тэр зургийг Аполлинария Якубовагийн бараг зуун жилийн өмнө алга болсон гэх зураг нь мөн гэж байгаа юм байна.
Хендерсон Якубовагийн гэрэл зургийг өөр нэг хувьсгалчийн тухай ном бичин материал үзэж байхдаа дөрөвдүгээр сард олжээ. Якубова ба түүний нөхөр хоёр Ленин, Крупская нарын хамтран зүтгэгчид байсан гэнэ. Якубова эх орноо орхин дүрвээд Лондоны төвд амьдарч байсан юм. Тэрээр 1908 онд Санкт-Петербургт эргэн очоод цаашдын хувь тавилан нь тодорхойгүй. Октябрийн хувьсгалын өмнөхөн нас барсан гэдэг.
Ленин Якубовад сэтгэлээ илчилж байсан ч тэрээр түүнтэй гэрлэхээс татгалзсан гэж Америкийн сэтгүүлч Луис Фишер 1964 онд анх бичсэн байв.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна