Кэмбрижийн гүнгийн авхай Кэтрин Миддлтон өчигдөр Лондонгийн цагаар 08:34 цагт Сэнт Мэри эмнэлэгт 8.3 паунд буюу 3.7 кг охин төрүүлж хэдхэн цагийн дараа эмнэлгээс гарлаа. Түүнийг гарахад ард иргэд нь баяр хүргэж угтсан байна.
Дөнгөж төрөөд хэдхэн цаг болсон Кейт Миддлтон сайхан инээмсэглэсээр охиноо тэврэн гарч ирсэн нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. "Тэр гайхалтай сайхан харагдаж байсан, бас хэдхэн цагийн настай гүнж ээжийнхээ гар дээр амар амгалан нойрсож байсан" хэмээн гадаадын хэвлэлүүдэд дурджээ. Кейт Миддлтон үсээ задгай тавьж, Jenny Packham-ын шар цэцэгтэй тансаг даашинз өмссөн байсан аж.
Ээж охин хоёрын бие сайн байгаа бөгөөд ханхүү Уиллиам гэргийгээ төрөхөд хамт байжээ. Ийнхүү бяцхан ханхүү Жорж Александр Луи охин дүүтэй боллоо.
Хааны гэр бүлийн шинэхэн гишүүн гүнж ээлж дарааллаараа өвөө ханхүү Чарльз, аав Уиллиам болон ах Жорж нарынхаа дараах хаан суудлын дөрөв дэх үе залгамжлагч болох юм. 1982 онд ханхүү Уиллиам өөрөө энэ эмнэлэгт аав ханхүү Чарльз, ээж Дайана гүнж нарын анхны хүү болон мэндэлж, яг энэ босгон дээрээс ард түмэнтэйгээ мэндчилж байжээ.
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна