Залуусын ангууч Мадонна 23 настай залууг сонирхох болжээ.


Өдгөө 56 настай дуучин Мадонна саяхан “Coachella Festival”-д оролцохдоо Канадын реппертэй хамтран “Human Nature” дуугаа дуулсан ба ингэхдээ үнсэлтээр урамшуулж бас реппер залуугийн хэлийг хазсан нь цахим ертөнцийн сонирхолтой сэдэв болж байсан.

 

Энэхүү үйл явдалтай холбогдуулан цахим ертөнцөөр “Маддонногаас залуусыг аваръя” гэх хөдөлгөөн өрнөж байсан юм.

 

Тэгвэл одоо попын хатан хааны улам залуу эрчүүдийн сонирхох болжээ. Тэрбээр 23 настай загвар өмсөгч залуу руу анхаарлаа хандуулж эхэлсэн ба Андреа Денвер гэх тэр залуутай чатаар харилцаж байгаа гэнэ.

 

Дуучин бүсгүй түүний хар цагаан зургийн хараад биширсэн сэтгэгдлээ залууд илэрхийлэхэд загвар өмсөгч залуу түүнийг ч гэсэн гайхалтай эмэгтэй хэмээгээд болзоонд урьсан ажээ.