Дэвид, Виктория Бэкхем нарын ууган хүү чөлөөт цагаараа Лондон хотын нэгэн зоогийн газар ажилладаг байна.
Аав, ээж нь жил бүр олон сая долларын орлого олдог бөгөөд элбэг хангалуун амьдралыг цогцлоож чадсан хүмүүс. Гэхдээ л тэд хүүхдүүдээ хөдөлмөр хийлгэх ёстой гэж үздэг юм.
Иймээс хүүхдүүд нь ч мөнгөний үнэ цэнийг сайтар мэдэрчээ. “Та нар хүүхдүүдийг мэднэ шүү дээ. Тэд шинэ шаахай, пүүзтэй болохыг хүсдэг. Брүүклин хүүгээ 14 нас хүрэнгүүт би түүнд “Чи ямар нэгэн зүйлийг хүсэж байвал яваад ажил хий л дээ. Тэгвэл чамд өөрийн гэсэн мөнгө бий болно” гэж хэлсэн” хэмээн Дэвид өгүүлэв.
Түүний хүү долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр нэгэн жижигхэн франц хоолны газар ажилладаг бөгөөд халаасны мөнгөө өөрөө олдог аж. Гэхдээ тун удахгүй Брүүклин энэ ажлаа хаяж магадгүй юм. Өдгөө тэрбээр загварын ертөнцөд тун ч ирээдүйтэй загвар өмсөгчөөр тодроод байгаа билээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна