Нэг хэсэг хайрын хит дуунуудыг ээлж дарааллан гаргаж байсан "Нэгэн зүгт" хамтлагийнхан тарсан талаарх мэдээлэл жиг жуг хийх болсон.
Тус хамтлагийн гишүүн Заяа өөрийн ганцаарчилсан уран бүтээлээ хийгээд нэлээдгүй хугацааг үджээ. Түүний шинэ дуунууд ч залуучуудад ихээхэн таалагдаж хит болж буй. Дуучин Заяа энэ удаа маш олон хүмүүсийн сэтгэлд хүрсэн буяны үйлсэд гараа сунгажээ.
Тэрээр Боловсрол телевизийн " Та тавдугаар ангийн хүүхдээс ухаантай юу?" шоу нэвтрүүлэгт оролцож 10 асуултаас 9-д нь амжилттай хариулан 270,000 мянган төгрөгний шагнал авсан байна.
Тэрээр энэхүү мөнгөө биеийнх нь 50 хувь бүхэлдээ түлэгдсэн Чинтэнгис хүүгийн эмчилгээний зардалд хандивлахаар болжээ. Чинтэнгис хүү одоогоор Солонгос улсад эмчлүүлж байгаа бөгөөд халуун сэтгэлт Монголчууд минь тусалсаар байгаа билээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна