-АНУ-ын ирээдүйн ерөнхийлөгч болох магадлалтай, экс тэргүүн хатагтайн тухай сонирхолтой асуулт, хариултууд:
Хиллари Клинтон АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөнө. Гэтэл сонгогчид нь түүнийг танихгүй байна. Өмнө нь АНУ-ын тэргүүн хатагтай байсан түүнийг Охайо мужийн олон хүнтэй зоогийн газар хэн ч таниагүй ажээ. АНУ-д ийм байхад монголчуудын тухайд юу ярих билээ. Ер нь бол бид энэ хатагтайг мэднэ. Барак Обамаг орлон гарч ирэх магадлал өндөртэй гэгдэж буй түүний тухай хачирхалтай бөгөөд зугаатай 10 асуулт, хариултыг F.A.Q. (англ. Frequently Asked Question(s)-Хүмүүсийн хамгийн их сонирхож асуусан асуултууд) гэсэн сэтгүүлзүйн хэлбэрээр та бүхэнд хүргэж байна.
Өмнө нь тэр ямар ажил хийж байсан бол?
Хэн ч улстөрч болж төрдөггүй. Түүнийг хүн өөрөө бий болгодог. Чикаго хотын уугуул Хиллари Родэм АНУ-ын хамгийн нэр хүндтэй их сургуулийн нэг Йелийн их сургуулийн хууль цаазын ухааны факультетыг төгсгөжээ. Сургуулиа дүүргээд Маунт МакКинлийн үндэсний хүрээлэнд сав угаачаар ажиллаж байлаа. Мөн тэр Аляска мужийн загас лаазлах үйлдвэрт яргай загасны мах зүсэн жижиглэх ажил хийж байв. Хиллари Билл Клинтонтой гэрлэснийхээ дараа 1986-1992 онд Америкийн томоохон “Walmart” сүлжээ дэлгүүрийн захирлаар ажиллаж байжээ. Гэхдээ энэ тухай түүний албан ёсны намтарт байдаггүй юм.
Тэр баян уу?
Клинтоныхон чинээлэг гэр бүл гэдэгт эргэлзэх зүйлгүй. Чинээлэг гэр бүлийн гишүүн Хиллари ядуу сонгогчдынхоо анхаарлыг хэрхэн өөртөө татах нь одоогоор тодорхойгүй байна. Гэвч тэр өөрийн гэр бүлийг “бүгдийн адил” гэж нотлохыг хичээж байгаа. Хиллари өнгөрсөн онд “АВС” телевизэд өгсөн ярилцлагадаа, сонгуульд Жорж Бушийн ялсны дараа тэдний гэр бүл “халаасандаа сохор зоосгүйгээр Цагаан ордноос явж байсан” хэмээн ярьж байв. Гэвч түүний үг худал гэдгийг сэтгүүлчид тэр дор нь илчилжээ. Билл ерөнхийлөгчийн суудлаа орхиод жил болоогүй байхдаа 1,7 сая доллараар Нью-Йорк мужид байшин худалдаж авсан гэдгийг сэтгүүлчид сөргүүлэн асуужээ. Үүгээр ч зогсохгүй Клинтоныхон дараа жил нь Вашингтон дахь эдлэн газраа 2,85 сая доллараар худалдан авсан өөр нэг баримт бий.
Түүнийг эмэгтэйчүүд дэмжих болов уу?
Хилларигийн сонгуулийн урианы нэгэнд “Та эмэгтэй ерөнхийлөгчийг харахыг хүсэхгүй гэж үү?” гэж бичжээ. “Facebook” дэх түүний хуудсанд олон тооны эмэгтэйчүүд “Тийм ээ, харин чамайг биш” гэж хариу бичсэн байлаа. Америк эмэгтэйчүүдийг “Бүсгүйчүүд дэлхийг захирах” тухай санаагаар татах нь тийм ч амаргүй хэрэг бололтой.
Хиллари толинд хардаг уу?
АНУ-ын экс тэргүүн хатагтайг та царайлаг гэж хэлэх үү? Харин Хиллари бол өөртөө маш итгэлтэй бүсгүй. Жишээлбэл, тэр өөрийн үс засалтаа шилдэг гэж үздэг. “Twitter” дэх түүний хуудсанд байгаа богинохон тайлбар үүнийг гэрчилнэ. Клинтон банзал өмсөх дургүй бөгөөд эмэгтэй биш эсгүүртэй /power suit/ гэх брюкийг таалдаг аж. Гэвч сүүлийн үед тэрээр “охид-охид” имижийг сонгох болсон гэж “Yahoo”-гийн “lifestyle” сэтгүүлч Жои Зи (Joe Zee) үзэж байна. Учир нь нэр дэвшигч эмэгтэйн (Анхны эмэгтэй ерөнхийлөгч) сонгуулийн сурталчилгааны үндсэн хэсэг нь жендерийн асуудал юм.
Арай, юу биш биз дээ... ?
Үгүй. Тийм биш нь яг тодорхой. Эршүүд талдаа харагддаг ч түүнийг уламжлалт бус харилцааны хандлагатай гэж хэлэх ямар ч үндэслэлгүй. Залхуугүй сэтгүүлчид Хилларигийн арван жил, их сургуулийн ангийнхнаас “Хиллари Родэм эр хүйстнээс илүүтэйгээр охид бүсгүйчүүдэд татагдаж байсан уу” гэсэн асуулга авсан байв. Гэвч хэвлэлийнхний хардлага ор үндэсгүй байжээ. “Лесби хандлага Хилларигийн дургүйцлийг төрүүлдэг байсан. Тэр үүнийг хүлээн зөвшөөрдөггүй” гэж ангийнх нь хүүхдүүд сэтгүүлчдэд хэлсэн байв. Мөн “Хиллари одоо таалагдсан эрчүүдтэйгээ гэм зэмгүй айлгүйтэж чадна. Харин тэр эмэгтэй хүйсийн найз нөхөдтэйгээ тэврэлдэж, наалдаад байдаггүй” хэмээн сэтгүүлч Карл Бернштейн гэгч бичиж байжээ:
Хиллари худлаа ярьдаг уу?
Клинтон хэтрүүлж сэтгэх гээд байдаг. Тэрээр 1995 онд Шинэ Зеландын уулчин Эдмунд Хилларитай уулзахдаа “Ээж нь түүнийг төрөхөд алдарт уулчны нэрийг өгсөн” гэж хэлснийг хэвлэлээр бичиж байв. Гэтэл сэр Эдмунд Гималайн оргил Эверестэд авирсан алдартай авиралтаа 1953 онд хийн алдаршсан бол Хиллари түүнээс хэдэн жилийн өмнө буюу 1947 онд төрсөн байлаа. Мөн тэрээр Балканы дайны үеэр хуучин Югославт очихдоо мэргэн буучдын буудалтад өртсөн гэж ургуулан сэтгээд, илчлэгдэж байсан түүхтэй.
Тэр олон нийтийн сүлжээ ашигладаг уу?
Хиллари “Facebook”, “Twitter” аккаунттай. Тэр өдгөө 68 настай ч интернэттэй “Чи, би дээ” хүрсэн харилцаатай. Бичлэгээ голчлон “Twitter”-т хийх бөгөөд “Х” гэсэн үсгээр тэмдэглэдэг. Харин “Facebook” дэх хуудас нь илүү албан ёсных, түүн дээр нь пиарчид ажилладаг бололтой.
Архи, дарсанд дуртай юу?
Тэр ямар ч эрээс илүү архи даах чадвартай гэнэ. Хиллари 2004 онд сенатор Жон Маккейнтай наргихдаа түүнийг давж гарчээ. Тэд Эстонид айлчлаж байхдаа “Хэн нь илүү их архи уух вэ” гэсэн сорил хийж, Хиллари тэр үед бүгд найрамдагчийг ялсан байна.
Моникагаас болж тэр нөхрийгөө яаж шийтгэсэн бэ?
Моника Левинскитэй нөхөр нь “жиг” ургуулсан хэргийн дараа Цагаан ордонд юу болж байсныг сэтгүүлч Кейт Андерсен Броуэр “The Residence” номондоо бичжээ. Кейт Андерсен Броуэр ерөнхийлөгчийн өргөөнд ажиллаж байсан хүмүүсээс асуултынхаа хариуг авч чадсан байна. Тухайн үед хууртагдсан эхнэр нь “алганы амт” үзүүлэх хүртэл дуулиан тарьж байсан талаар уг номонд дэлгэрэнгүй өгүүлсэн байв.
«Гэнэтхэн тэр “Өөдгүй муу чөтгөр!” гээд л хашгирлаа... (Цагаан ордны ажилтан асаны дурсамжаас)
Ордны үйлчлэгчээр ажиллаж байсан хүний ярьснаар, Моникагийн тухай хэвлэлээр цацагдахаас өмнө тэр бүсгүй ерөнхийлөгчийн урилгаар өргөөнд нь олон удаа үзэгдэх болсон байжээ. Хэрүүлийн улмаас ширээний чийдэн мэтийн эд зүйл эвдэрч, хэмхэрч байсан гэнэ. Хэрэг явдал олон нийтэд тодорхой болсон өдөр эхнэр нь Биллийн толгой руу хүнд номоор цохиж гэмтээсэн гэнэ. Энэ нь Библийн судар байсан байж магадгүй. Үйлчлэгч эмэгтэйчүүд энэ талаар ерөнхийлөгч тийм шийтгэл авах нь зөв байсан хэмээн ярьж байсан гэх.
Түүний этгээд сонирхол...?
Боб Вудвардын “The Choice” номонд Хиллари сүнстэй ярилцах зуршилтай гэж бийжээ. Номонд түүнийг АНУ-ын тэргүүн хатагтай агсан Элеонор Рузвельт, Энэтхэгийн лидер агсан Махатма Ганди нарын сүнстэй ярилцахыг илүүд үздэг гэж бичсэн байв. Хамгийн сонирхолтой нь Билл Клинтон эхнэрийнхээ энэ ер бусын сонирхлыг мэддэг ажээ.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ