О.Ариунзул жирэмсэн зургаа нийтэлжээ


Дуучин Б.Амархүү болон мисс О.Ариунзул нар хамтдаа амьдраад багагүй хугацаа өнгөрсөн.

 

Тэднийг үрийн зулай үнэрлэх гэж байгаа талаар  цуурхал өмнө нь хэд хэдэн удаа дэгдэж байсан ч энэ удаад мисс О.Ариунзул үнэхээр хөл хүнд болжээ.

 

Тэрээр гэдэс нь томорсон зургаа фейсбүүктээ оруулсан байна.

 

Дуучин Б.Амархүү ч гар дээрээ чихэвч зүүсэн, живхтэй бяцхан хүүхэд шивүүлсэн нь шинэ хүнтэй нь холбоотой биз ээ.