“Хүүхэд Бидний Ирээдүй” Crown сонирхогчдын Signatur members club


Crown сонирхогчдын Signatur members club болон Омог Гал Төрийн бус байгууллага” хамтран 2015.04.25 ны өдөр Хүүхэд бидний ирээдүй хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулсан юм.

 

Уг арга хэмжээнд сонирхолоороо нэгдсэн Crown сонирхогчдын Signatur members club ийн залуучууд Сонгино Хайрхан дүүргийн 6 –р хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хүүхэд асрах Эрдэм төвийн нийт 21 хүүхдийг хамруулж эдгээр хүүхдүүдэд сэтгэлийн дэм хайрлаж нэгэн өдрийг өнгөрүүлсэн байна.

 

Арга хэмжээнд: Хүннү Молл, Auto Oil ХХК Luxe Oil Брэнд, Car stars XXK Denso Брэнд Гүн туслалцаа үзүүлжээ.

 

Хүннү молл –н кино театерт хүүхэлдэйн кино музьей үзүүлж Алайлагч Нурлан,Илбэчин Гантулга, Морин хуурын Хөх тэнгэр хамтлаг, 49 р сургуулийн сурагчид, Бусад хамтлаг дуучид хүрэлцэн ирсэн байна. Auto Oil ХХК (Luxe Oil Брэнд) дээр оройн зоог барин хоол хүнс хувцас гарын бэлгээ гардуулсан байна.