Бүжин гэх эмэгтэйн дүрээр олны танил болсон жүжигчин Б.Баярмаа киноны саналд дарагддаг. Уран бүтээлийн ажлаа ч амжуулна, гурван охиноо ч өсгөнө гээд олон ажлыг зэрэг амжуулдаг түүнийг цахим найзууд нь ихэд гомдоожээ.
Тодруулбал, охидуудыг нь харах хүнгүй байсан болохоор киноныхоо зураг авалтанд дагуулаад ирсэн гэнэ. Тэгээд хөөрхөн гурван охинтойгоо хамтдаа авахуулсан зургаа өөрийн цахим хуудаснаа постолсон юм.Аливаа зүйлийг байгаагаар нь зөв сайхнаар хүлээж авч чаддаггүй атаач нэгэн "Хүүхдүүддээ бас даашинз өмсгөх байсан байна. Өөрөө тогос шиг гоёод охидуудаа энгийн хувцасласан болохоор онцгүй харагдаж байна. Ядаж том охиныхоо үсийг янзлахгүй" хэмээн хүүхдүүдийн тухай шүүмжилжээ.
Хүүхэд айл гэрийн баяр баясал, ээж, аавдаа энэ хорвоогийн хамгийн хөөрхөн нь байдаг шүү дээ. Харин үүнийг зарим нэг нөхдүүд ойлгодоггүй бололтой. Бусдын үр хүүхдийг муухайгаар хэлж байгаа нь олон нийтийн дургүйцлийг хүргэв.
Жүжигчин Б.Баярмаа "Жоохон тайлбар хийе гэж бодлоо. Зарим хүмүүс буруу ойлголттой байх шиг байна. Охидуудыг минь тэр өдөр харах хүн олдохгүй зураг авалтандаа аваад явсан. Бас охидууд ихэнхидээ аавыгаа дуурайдаг шүү дээ. Миний хүүхдүүд хичнээн хөөрхөн хайр татам, авьяаслаг, ухаалаг гэж санана. Тиймээс найзуудаа хүүхдүүдийг минь янз бүрээр битгий бодож бичээрэй. Эх хүн болгон л над шиг эмзэглэх байх. Ер нь охин хүүхэд өсч том болох тусмаа улам л үзэсгэлэнтэй болдог шүү дээ.Өөртөө анхаарал тавьдаг л бол ямар ч эмэгтэй үзэсгэлэнтэй" гэлээ.
"Хэнд ч хүний хүүхдийг голох эрх байхгүй" хэмээн 200 гаруй найзууд нь дэмжив.
Дашрамд дуулгахад түүний хөөрхөн охидуудтайгаа хамтдаа авахуулсан уг гэрэл зураг 18 мянга хүнд таалагдсан билээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна