Топ модель Х.Бадамгэрэл төслийн удирдагч болжээ


“Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлөн амжилттай оролцсон Т.Батцэцэг өрх толгойлсон эмэгтэйчүүдэд туслахаар шийдэж, “Монгол ээж” хэмээх сайн үйлсийн аян санаачилсан.

 

Тэрээр өрх толгойлсон бүсгүйчүүдийг дэмжих зорилготой энэхүү аянаа эхлүүлж байгаа юм. Тус төслийн удирдагчаар “Андра модель” агентлагийн захирал, топ модель Х.Бадамгэрэл ажиллахаар болжээ.

 

Загварын тайзнаа хөл нийлүүлж, багш шавийн барилдлагаар зорилгынхоо төлөө хамтдаа зүтгэдэг бүсгүйчүүд энэ удаа сайн үйлсийн төлөө ийнхүү гар нийлэн ажиллахаар болжээ. Улаанбаатар хотод 23.800 өрх толгойлсон эмэгтэй байдаг судалгаа бий.

 

Өөрөөр хэлбэл 9 өрх тутмын нэг нь өрх толгойлсон эмэгтэйчүүд аж. Эдгээр эмэгтэйчүүдийн дийлэнх нь буюу 60 хувь нь ядуу гэсэн судалгаа гарчээ.