Сүүлийн үед манайхны дунд нэгнээ дуэльд дууддаг мода дэлгэрээд байна уу гэлтэй. Харин халз ярианы гол сэдэв нь "Таван толгой" гэх мэт олон Толгойнууд байх нь гарцаагүй.
Өмнө нь дуучин С.Жавхлан Ерөнхийлөгчийг, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх Таван толгойн хэлэлцээрийн ажлын хэсгийн ахлах М.Энхсайханыг тус тус дуудав. Даан ч өнөөх айхавтар асуудал хөндсөн мэтгэлцээн нь болдоггүй нь харармсалтай.
Харин энэ удаа мөн л бас нэг толгойн асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз ярилцлагад урьжээ. Тодруулбал "Оюу толгойн гэрээ".
Тэрээр "Оюу толгойн гэрээ" нь Монголын ард түмэнд хохиролтой болсон, өөрчлөлт гарцаагүй оруулах шаардлагатай нь олон талаас нотлогдож байгааг онцолж, төр засгийн хариуцлагатай албаны хүмүүс мэдээлэлд хэрхэн хандаж байгаа болон үнэн мөнийг ард түмэн мэдэхийг хүсч байна гэдгийг дурджээ.
Хэрвээ Ерөнхий сайд халуухан урилгыг хүлээн авбал энэ сарын 27 буюу ирэх даваа гарагт халз ярилцлага болох юм.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна