УИХ-ын 76 дотор нэг битгий хэлээд нэлээд хэдэн хочтой гишүүд мэр сэр бий. Сонгуулийн чимээ ойртох тусам тэдний гаргаж байгаа үйлдлүүд өөрсдөд шинэ нэр зүс нэмсээр. Сүүлийн үед саарал ордны 76 дотор хочныхоо тоогоор С.Ганбаатар, Л.Эрдэнэчимэг хоёрын урд гишгэх хүнгүй болжээ. Ганцхан саарал ордонд ч биш нийт монголчууд дунд гээд хэлчихэд бараг буруудахгүй байх.
С.Ганбаатарын хувьд гэхэд л “босоо”, “популист”, “фэнгшү”, “Оюутолгой” одоо дээр нь “гацаадаг” Ганбаа гэсэн гоё хочтой болсон гэнэ.
Гэхдээ, “гацаадаг” хочиндоо хэт итгээд бүгдийг гацаагаад унавал Монгол Улс яаж хөгжих юм бэ гэж санаа зовниж байгаа нөхдүүд ч олон гэнэ. Тиймээс “гацаадаг” гээд С.Ганбаатарыг битгий хөөрөгдчихөөрэй хэмээн саарал ордоныхноос аминчлан гуйж байгаа гэнэ шүү.
Харин Б.Баабарын Шар хадны эмнэлэгт хэвтэх ёстой гишүүдийн нэгээр “гацаадаг” С.Ганбаатар гишүүнийг нэрлэсэн сурагтай. Түүнчлэн С.Ганбаатар гишүүн босч зогсохын хэрээр эдийн засгийн үзүүлэлт унадаг урваа хамаарал байгааг эдийн засагчид хүртэл томъёолоод гаргаад ирсэн байна лээ. Нөгөө “Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан яг тэнцэнэ” гэдэг шиг л юм улс төр, эдийн засагт болоод байгаа юм даг уу даа, сураг сонсох нь ээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна