Сүүлийн хэд хоног сошиал ертөнцөөр жүжигчин Б.Навчааг тойрсон шүүмжлэл багагүй явсан. Учир нь тэрээр “21,000” реалити шоу нэвтрүүлэгт орох үедээ өрсөлдөгч Г.Эрдэнэтунгалагийг дорд үзсэн байдалтайгаар “Хөргөгчөөр нь нэг сэмж, нэг муу уушгихан гэдэг шиг. Тэр бол ядуу сэтгэлгээ л дээ. Хүн ядуу байлаа гээд гэдэс дотор авч идэх ёстой биш” хэмээн хэлсэн нь үзэгчдийн эгдүүцлийг маш ихээр төрүүлээд буй юм.
Энэхүү нэвтрүүлгийг үзсэн зарим үзэгчид “Хүндэлж явсан жүжигчин минь ийм зүйл ярьсанд урам хугарав. Цувдай идлээ гээд ядуу сэтгэлгээ юу” хэмээн өөр хоорондоо бичиж байсан бол зарим нь “Цувдай идэв дээ. Ядуу сэтгэлгээ шүү” хэмээн жиргэж эхэлсэн.
Тэгвэл Б.Навчаа өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан уучлал гуйсан байна.
Тэрбээр “Юуны өмнө надад шүүмжлэлтэй хандаж байгаа бүх хүмүүст баярлалаа гэж хэлье. Учир нь хүн шүүмжлэлээс маш том ухаарлыг авдаг. 21000, энэ бол шоу, энд өрсөлдөгчөө дайрах дайралтыг нэвтрүүлгийн багаас өгдөг. Маш олон зүйлс ярьж, хийснийг нэвтрүүлэг эвлүүлэг хийж гаргадаг гэдгийг та бүхэн бас ойлгоорой.
Энэ нь хүний зэвүү юм уу, сонирхлыг татах яриаг зөвхөн оруулдаг гэсэн үг. Би монгол хүн учраас гэдэс дотортоо дуртай, амьдрал дээрээ идэх дуртай. Нэвтрүүлэгт би 10 хоногийн турш дан ганц гэдсээр хооллох, яс буцалгаад байхыг ядуу сэтгэлгээ гэсэн юм. Энэ нэг ёсондоо үзэгчдийг уйдаахгүй байх, өөр өөр хүнсээр хоол хийхийг хүссэндээ л тэр. Буруу ойлгогдсон нь миний ярианы соёлгүй, буруу эвлүүлэг хоёроос боллоо. Та бүхнээсээ уучлалт хүсч байна” хэмээжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна