Дахиад л барилга дээрээс хүн унаж нас барав. Энэ сарын 18-нд “Жигүүр гранд” компанийн барилга дээр энэ хэрэг гарчээ.
Тус компани Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 18 давхар барилга барьж байгаа аж. Уг барилгын ачаа өргөгчөөр материалаа зөөж байсан хоёр хүн байшингийн оройд ачаагаа хүргээд доошилж байхдаа зургаан давхар орчмоос унажээ.
Ачаа өргөгчийн ган татлагын түгжээ мултарч ийм осол гарсан хэмээн эх сурвалжууд хэлж байна. Газарт унасан хоёр хүний нэг нь шууд тэндээ нас барж, нөгөөгийнх нь биеийн байдал хүнд байгаа аж.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын хэм хэмжээ зөрчигдсөнөөс гадна энд бас цахилгаан шат тавьж ажиллуулах ёстой атал ачаа өргөгч ашигласан нь буруу болсон гэх хүн ч байна. Энэ хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэсийнхэн шалгаж буй ажээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна