Эр хоёр загал дууны эзэн дуучдын нэг, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан, ая зохиогч, дуучин Мягмарын БЯМБАЖАВ-ын “ХҮМҮҮС МИНЬ АМЬДРАХ САЙХАН” хүндэтгэлийн тоглолтоо энэ оны 4 дүгээр сарын 27-ны Даваа гаригийн 19:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнөө болох гэж байна. Тэрээр энэхүү хүндэтгэлийн тоглолтон дээрээ үзэгч олон түмний сонсох дуртай Мартагдашгүй хайр, Оройтсон бороо, Эр хоёр загал, Хүмүүс минь амьдрах сайхан, Халагдах цэргийн вальс, Баярлана даа, Насанд олдсон хань, Заллага, Нутаг, Хаагуур чинь өнгөрсөн юм бэ зэрэг дуунуудаа дуулахаас гадна Буянаар учирсан амраг зэрэг шинэ дуунуудаа анх удаагаа олны хүртээл болгох ажээ. Хэрвээ та М.Бямбажавын тоглолтыг зохион байгууллагчидтай холбогдохыг хүсвэл 96968088, 96968087, 99227575 яриарай. Тоглолтын билетийг 1900-1991 үнэгүй хүргэж өгч байгаа юм байна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна