Султаны хүүгийн хурим энэ жилийн хамгийн тансагт тооцогдов


Энэ оны хамгийн тансаг хурим саяхан болж өндөрлөлөө. Энэ бол мэдээж дэлхийн хамгийн баян эрчүүдийн нэг болох Бруней улсын Султаны отгон хүү, ханхүү Абдул Малик, эдүгээ 22 настай найз бүсгүй Даяангку Рааби’атул Адавияяах Пенгиран Хажи Болкиах нарын хурим байсан юм.

 

Султан Хассанал Болкиах түүний гэргий хатан Салеха нар дараагийн Султан болох дарааллын  хоёрдугаарт бичигдэх хүүгийнхээ хуриманд эв нэгдлийн бэлгэ тэмдэг болон гар гараасаа барин оролцжээ.

 

Тэдний хуримын ёслол  Брунейн нийслэл Бандар Сери Бегаван хотод байрлах 1788 танхим бүхий тансаг Нурал Иман ордонд болов. Султаны хүүгийн хуримын ёслолоос хэвлэлийнхний анхаарлыг татсан нэг зүйл бол хүргэн, бэрийн тансаг гоёлууд байсан юм. Ханхүү Абдул Малик, шинэхэн гүнж Хажи Болкиах нар аль аль нь алтан хээтэй үндэсний хувцас өмссөн байх бөгөөд хөлнөөсөө толгой хүртлээ алмааз, бадмаараг шигтгээтэй үнэт эдлэлээр гоёсон байжээ. Ханхүүгийн шинэ гэргийн гоёл бүх дэлхийн охид бүсгүйчүүдийн анхаарлыг татаж байжээ. Тухайлбал, түүний зүүсэн титэм.

 

Тэрбээр амьдралынхаа хамгийн мартагдашгүй тэмдэглэлт энэхүү өдөртөө зориулан маш том маргад эрдэнийн шигтгээтэй титмийг зүүжээ. Түүнчлэн, бүхэлд нь сувд эрдэнээр хийсэн баглаа цэцгийг гартаа барьсан байна. Уншигч та яагаад амьд цэцэг биш, сувдан цэцэг барьсан юм бол гэж гайхаж байна уу.

 

Тэгвэл амьд цэцэг нь ядуу хүмүүст зориулагдсан гэж үздэг учраас Брунейн язгууртнууд сувдаар дахин давтагдашгүй хээ угалзтай цэцгийн баглааг урлуулж, бүсгүй түүгээр нь гангарсан гэнэ. Дэлхий даяарх охид бүсгүйчүүдийн нүдийг бүлтийлгэсэн гүнжийн  гоёл үүгээр  дуусахгүй. Францын нэрт дизайнер Кристиан Лубутены урласан битүү  үнэт чулуун шигтгээтэй өндөр өсгийт. Энэ туфль дизайнерийн бүтээсэн хамгийн үнэтэй гуталнуудын нэг бөгөөд  2495 еврогийн үнэд хүрэх эд гэнэ.

 

Султаны хүүгийн хуриманд Малайз, Саудын Арабын төр засгийн тэргүүнүүд ч гэсэн хүрэлцэн ирсэн байна. Ханхүү Малик хуримаа зөвхөн нэг өдөр хийсэнгүй. Бүхэл бүтэн 11 хоногийн турш дэнж хотойтол баярлацгаасан гэнэ. Султан Хассанал Болкиах гурван удаа гэрлэсэн бөгөөд тэдгээр эхнэрүүдээс нь төрсөн 12 хүүхэдтэй аж. Тодруулбал, таван хүү, долоон охинтой. Харин ханхүү Малик Султаны одоогийн эхнэрээс нь төрсөн зургаа дахь хүү нь билээ.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
6 минут

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

2 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

2 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

2 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

2 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

4 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

4 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна