Өнгөрөгч лхагва гаригт Кремлийн албан ёсны сайтад ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путины 2014 онд олсон орлогын баримтыг олон нийтэд мэдээлсэн байна. 2014 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путины орлого 7,7 сая рубль гарсан ба энэ нь 2013 оныхоос 4 сая рублиээр илүү байжээ.
Орлогын мэдүүлэгт дурьдснаар 2014 онд тус улсын Ерөнхийлөгч 7 654 042 рублийн орлого олсон. Харин 2013 онд 3 672 208 рублийн орлого олж 2012 онд 5,79 сая рублийн орлого тус тус олжээ.
В. Путины эзэмшдэг өмч хөрөнгө өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдээгүй гэдгийг дээрхи мэдүүлэгт дурьдсан байна.
Ерөнхийлөгчийн эзэмшилд буюу түүний нэр дээр 1500 кв. м газар бүртгэлтэй ба тэрээр 77 кв. м орон сууц мөн 18 кв. м машины зогсоол эзэмшдэг байна.
Энэ бол ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүх өмч хөрөнгө. Харин тээврийн хэрэгслийн хувьд В. Путин ГАЗ М21, ГАЗ М-21-Р, "Нива" машин эзэмшдэг ба "Скиф" чиргүүл мөн түүний нэр дээр бүртгэлтэй байдаг аж.
Дэлхийн хамгийн их орлого олдог Ерөнхйилөгчөөр Сингапур улсын Ерөнхий сайд Ли Сянь Лунийг нэрлэжээ. Түүний жилийн цалингийн орлого гэхэд л 1,7 сая ам доллар. Энэ нь нийтдээ Франц, Герман, Итали, Япон, Англи улсуудын төрийн тэргүүн нарын жилийн цалинг тавихад хангалттай хөрөнгө.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хувьд жилдээ 400 мянган ам.долларын цалингийн орлоготой ба энэ нь Ли Сянь Луны цалинтай харьцуулахад харьцангүй бага орлого юм.
Гэхдээ олон улсын стандаартаар бас л өндөр цалинд тооцогдоно.
Дэлхийн лидерүүдийн цалинг доорх хүснэгтээр хүргэв.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна