Сүүлийн үед гадаад төрхөөрөө ч, шаргуу хөдөлмөрч зангаараа ч цахим ертөнцийн од болоод буй жүжигчин Б.Навчаа тун увайгүй зантай нэгэн гэдгээ олонд харууллаа.
Тэрбээр “21 000” реалити шоунд оролцож байгаа билээ. Тэгвэл хэрхэн арвич хямгач нэгэн гэдгээ харуулах учиртай энэхүү нэвтрүүлгээ тэрбээр “заль”-иар эхлүүлэв. Тодруулбал, жүжигчин бүсгүй “Оргил” худалдааны төвөөс бараг 30 мянгөн төгрөгийн жимсийг 500 төгрөгөөр авч “сэргэлэн зангаа хэтрүүлж ашиглав”. Ингэхдээ тэрбээр “Би танай алтан хэрэглэгч” гэж худалдагч бүсгүйг “найрсан” юм.
Гэхдээ энэ нь сэргэлэн гэхээсээ илүү олны танил төрхөө ашиглаж “зальдсан” хэрэг гэж олон хүн үзэж байна. Учир нь, Б.Навчаа хатагтай өөрөө хоосон хонохгүй байхаа л бодсноос бус өглөөнөөс орой хүртэл ажиллаж, амьдралдаа дөнгөн данган хүрэх цалин авдаг худалдагч бүсгүйг огтхон ч өрөвдсөнгүй.
“Жүжигчин Б.Навчаа авсан” гээд дэлгүүрийн эзэд үнэгүй бэлэглэхгүй, худалдагч бүсгүй л тэрхүү жимсний мөнгийг төлнө гэдгийг бодоод олчих зэргийн ухаан уг нь жүжигчин бүсгүйд баймаар л юм.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна