"Бадарчийн Жаргалмаа” ярилцлагын нэвтрүүлгээр үдэш бүр цэнхэр дэлгэцээр ард түмэнтэйгээ мэндчилдэг сэтгүүлч Б.Жаргалмаа тархины хавдар гэх оноштой Тайландын “Бумрунгранд “ эмнэлэгт энэ сарын 11-ний өдөр мэс засалд ороод байгаа юм. Хагалгаа зургаан цаг гаруй үргэлжилсэн бөгөөд зүүн чамирхайны доод талд, нүүрсний тав дахь судсыг ороосон хавдрын 80 хувийг авсан талаар түүний дүү МҮОНТ-ийн “Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч Б.Мөнхбат ярьлаа.
Эмч нар нүдэнд ил харагдаж байгаа хавдрыг 100 хувь авсан гэдгээ ар гэрийнхэнд нь хэлжээ. Тархи, мэдрэлийн мэс засал учраас эд эсүүдийг идэвхжүүлэхийн тулд заавал өөрөөр нь өвдөлт өгөх ёстой байдаг аж. Тиймээс 2-4 цагийн зайтайгаар өвчин намдаах тариа хийж байгаа боловч өвдөлт маш ихтэй байгаа гэнэ. Энэхүү мэс засалд 29000 ам.доллар төлсөн бөгөөд дараагийн эмчилгээнүүдийг долоо хоногийн зайтай хийж эхлэх юм байна. Сайхан сэтгэлт Монголын ард түмэн түүнд хандив өргөсөөр байгаа бөгөөд энэ сарын 24-нд хандивын тоглолт болох юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна