“МАК” компаний өв залгамжлагч гэдгээрээ ажил амьдрал нь үргэлж л олны анхаарлын төвд байдаг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг өдгөө танихгүй хүн гэж үгүй. Хийсэн бүтээснээсээ илүүтэйгээр хүүхэн, шуухны асуудлаар хэвлэлийн “баатар” болсон энэ эрхэмтэй нэр холбогдсон сайхан бүсгүйчүүд цөөнгүй. Нэр төр, удам угсаагаа үл умартан бүсгүй хүний аалинд нялхрах Н.Номтойбаяр хэзээ засрах бол гэдэг эргэлзээтэй. 16 насандаа аав болж, том хүүгээ аав ээжээрээ өсгүүлсэн энэ эрхэм албан ёсны 4 хүүхэдтэй гэх. Дөрвөн хүүхдийн аав болоод ч ухаажаагүй энэ хүнийг "эрээ цээргүй" хэмээн онцолвол хол зөрөхгүй болов уу? 2012 оны 7 дугаар сард эрхэм гишүүн "хүчин хийлээ" гэх айхтар мэдээлэл нийтэд тарсан. Гэвч "Би мөнгийн төлөөд хүүхэн авсан" хэмээх хэдхэн халтар үгээр тэр өөрийгөө хамгаалсан. Шинэ зуунд гарч ирж буй шилдэг залуу улс төрчдийн нэг хэмээн түүнийг онцолмоор. Гэвч амрагийн явдал нь ажил төрлийнх нь алдар цууг хуга дарсаар байна. Хутга шөвгөнийх нь асуудал дөнгөж дууслаа гэж бодож суутал Н.Номтойбаярын өвөрт эрхэлсэн дууч бүсгүйн зураг цахим хуудсуудаар тархсан. Тэрээр гэр бүлтэй, 4 хүүхдийн аав, ард түмний итгэлээр сонгогдсон хүн гэхэд даанч гоомой. Хямралын үед харь орныг зорин "нууц амрагтайгаа болзож", "бие сэтгэлийн" жаргал эдлэхийн оронд эрхэм гишүүн 4 хүүхэддээ сайн аав нь байж, үр нь үлдэх хорвоод нэрээ бодсон бол хичнээн сайхан бэ? Муу нэрийг хусавч арилахгүй гэгчээр эцгээс заяасан нэрээ гундааж яваа энэ эрхэмд 2016 оны сонгууль хатуухан шалгалт болох нь лавтай. гэрээ засаад төрөө зас гэдэг юутай үнэн үг вэ?
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна