10 жилийн өмнө хуучин эдлэл худалдаалдаг захаас 50 центээр худалдаж авсан зураг алдартай уран зураг байсан нь тогтоогдон хүмүүсийг анхаарлыг ихээр татжээ. Америк улсын Indiana мужид амьдардаг Jesse Ronnebaum нь 10 жилийн өмнө хуучин эдлэл худалдаалдаг захаас хуучирч муудсан зураг худалдан авчээ.
Зургийг зарсан хүн нь Jesse Ronnebaum-д 1 ам.доллараар авахыг санал болгосон ч тэрээр үнэтэй байгаагаа хэлж 50 центээр худалдан авсан байна.
Тэр үед тэрээр долоон хүний билляард тоглож байгаа зургийн талаар юу ч мэдээгүй байна. Хэдэн сарын өмнө Jesse Ronnebaum зурагны доод талд "Palette and Chisel Club 1910" гэсэн бичгийг олж харан, интернэтээс тус зургийг хайн зурагны тухай гайхмаар зүйлийг олж мэджээ.
50 центээр худалдаж авсан зураг нь Америкийн алдартай долоон зураачийн бие биенийгээ ээлжлэн зурсан зураг байсан байна. Тус зураг нь тавдугаар сард дуудлага худалдаанаар орох бөгөөд зурагны үнэ маш үнэтэй хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ.
Зургийг худалдаж авсан Jesse Ronnebaum нь тийм ч сайн амьдралтай нэгэн биш ба "хүүхдүүддээ одоо л хүссэн зүйлийг нь авч өгч аавынхаа үүргийг бүр сайн биелүүлж чадах болсондоо баяртай байгаа" хэмээн ярьсан байна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна