Эгшиглэн эргэн ирлээ


Дуучин Эгшиглэн реппер Gee-тэй хамтран “Амьдралын шаардлага” нэртэй дууг дуулан урлагийн тайзнаа эргэн ирлээ.

 

“В” продакшнаас урлагийн гараагаа эхэлж, өвөрмөц чадалтай хоолойгоороо сонсогчдын сонорыг мялаадаг байсан дуучин Эгшиглэн багагүй хугацаанд уран бүтээлээ завсарлан, нам гүмхэн байсан билээ.

 

"H2" хамтлагийн дуучин Төөмөөтэй хайр дурлалын холбоотой болж, хамтдаа амьдарч  байсан ч өнгөрсөн оны сүүлээр тэд салцгаасан юм. Үүний дараахан дуучин бүсгүй “Эр хүнээс болж зүрх сэтгэл ч дуулахаа больдог юм байна” хэмээн гунигтай ярилцлага өгч суусан.

 

Харин тэрээр одоо уйтгар гунигаа ардаа үлдээн уран бүтээлдээ оров бололтой.