Цагаан сарын өмнөхөн завсарласан УИХ-ын гишүүд бараг хоёр сар амарч, алжаасан биеэ тэнхрүүлсээр л яваа. Ихэнх нь хилийн дээс алхаж “За болъё” гэтлээ зугаалцгаасан. Харин дараагийн даваа гарагт УИХ-ын хаврын чуулган эхлэх болсныг хожуухан мэдсэн зарим нь гэнэтхэн ухаа орж, сонгогдсон тойргууд руугаа хар хурдаараа жирийлгэж эхлээд байгаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Налайх дүүргийн ҮII хороо, Баянзүрх дүүргийн 28 хорооны иргэдтэй уулзалт хийж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнажээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Баянзүрх дүүргийн 1-6, 14-28 дугаар хорооны иргэд сонгогчидтой уулзах үеэр 14 дүгээр хорооны “Ахмадын хороолол”-ын нэгэн ёжтой өвгөн “Ийм УИХ-ын гишүүн байдаг юм уу. Би огт хараагүй хүү байна” гэж чанга хэлж, эрхэм гишүүнийг хөөрхөн улайлгаад авчээ. Үүссэн жаахан эвгүй байдлыг өөрчлөх гэсэн эрхэм гишүүн Д.Ганхуяг “2014 онд Баянзүрх дүүрэгт 201,8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлсэн” гээд ярьж эхэлтэл өнөө болдоггүй өвгөн дахиад л “Манай Ахмадын хороололд л лав шинээр юу ч хийгдээгүй дэг” гэж хэлж танхимд цуглагсадыг хөгжөөжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна