Хүүгээ ганцаараа өсгөж байгаагаа олонд зарласан дуучин бүсгүй цахим хуудаснаа “Ганц бие ээжүүдийн групп” нээжээ.Энэ талаар өөрийн цахим хуудаснаа ийн бичээд, ганц бие ээжүүдийг нэгдэхийг уриалсан байна. Нара “Happy Single Mommies буюу ганц бие ээжүүдийн групп маань хэдхэн цагийн дотор л 500-аад гишүүнтэй боллоо. Олон янзын л хүчин зүйлээс ганц бие ээж болцгоосон байна. Гэвч ихэнх нь эрэгтэй хүний хариуцлага хүлээх дургүй үүрэг хариуцлагагүй байдлаас үүдэн ганц бие болсон байгааг харахад харамсалтай л байна. Хүний охин үрд амьдралых нь хань түшиг тулгуур болоод амьдарч чадахгүй юм бол орцонд нь хүргэж өгөөд буц гэж үг байдаг даа!!!Гэхдээ би итгэлтэй байна, надад ч гэсэн цөөнгүй тооны ганц бие ээж найз охид байсан харин одоо ихэнх нь сайхан хайр, сайхан ханьтай учраад дундаасаа үр хүүхэдтэй болцгоогоод аз жаргалтай сайхан амьдарч байгаа зөндөө сайхан жишээг мэддэг учраас группынхээ гишүүд эдгээр гайхамшигтай сайхан ээжүүдийг удахгүй элэг бүтэн аз жаргалтай амьдралтай учирна гэдэгт итгэж байна.” хэмээн бичжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна