Шидэт эмэгтэй киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин эмэгтэй Галь Гадот киноны баатарт нь израиль эмэгтэйн хөхний хэмжээ багадаж байна гэсэн фанатуудын шүүмжлэлд хариу өгсөн тухай Robot Underdog агентлаг мэдээлэв.
“Намайг хэтэрхий туранхай, миний хөхийг хэтэрхий жижиг гэж ярьцгаах юм. Энэ мэргэжилд би дөнгөж ороод байгаагүй нь яамай. Залуухан байсан бол би их шаналах байлаа. Харин одоо тийм шүүмлэлд инээд хүрэх юм. Шидэт эмэгтэй амазогка байсан. Нум сумаар харвахад нь саад болно гээд тэд чинь ганцхан хөхтэй байсан юм шүү. Харин манай кино тийм бодит бишээр хийгдсэнд баярлалаа гэхээс өөр хэлэх зүйл алга” хэмээн жүжигчин хэлжээ.
Шүүмжлэл шуугиан бол “хоосон” зүйл гэж Гадот хэлээд шүүмжлэлд тэвчээртай хандах нь түүний мэргэжлийн нэг онцлог гэв. Гадотыг Шидэт эмэгтэйн дүрд сонгосон нь интернэтээр ихээхэн сөрөг сэтгэгдлийг 2013 онд гаргасан байлаа.
Зак Снайдерийн «Бэтмен Супермений эсрэг Шударга ёсны эхэнд» гэсэн блокбастер дээр түүний тоглосон Шидэт эмэгтэй 2016 оны гуравдугаар сарын 16-нд дэлгэцнээ гарах юм. Дараагийн жилд нь Шидэт бүсгүйн бие даасан адал явдлын хоёр ч цувралыг хийхээр төлөвлөжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна