МУГЖ дуучин С.Жавхлан өчигдөр орой МҮОНТ-ээр шууд ярилцлаганд орох үеэрээ Монгол Улсын ерөнхийлөгчийг халз мэтгэлцээнд урилаа.
Хэдхэн хоногийн өмнө тэрээр мөн “Төр буруутай юу, Түмэн олон буруутай юу” халз мэтгэлцээнийг зохион байгуулахаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг урьсан ч амжилт олоогүй юм. Харин тэрээр энгийн нэгэн байгууллагад ч дотоод дүрэм, журам гэж байдгийг мэддэггүй юу, эсвэл тэгж угаас муйхарлан дайрдаг нэгэн үү. Ямартаа долоо хоногийн өмнөөс нэвтрүүлгийн цаг авах асуудлыг тавих ёстой ч маргааш буюу “Энэ сарын 25-нд цаг гаргаж өгөх”-ийг шаардсан юм.
Түүний хэлж, ярьж буй нь нэг талаар зөв мэт боловч төрийн тэргүүнтэйгээ мэтгэлцэх, ярилцахыг зүгээр нэг хэрүүл мэтээр ойлгож байгаа мэт аашилж, сэтгүүлчийн “Танд тэгвэл ямар гарц байна” гэсэн асуултад “Оюутолгойгоо биш оюунтай толгойгоо ухах” гэдэг ганцхан өгүүлбэрийг л давтан өгүүлж байлаа.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна