Монголын хошин урлагийн нэгэн тод өнгө болсон “Шинэ үе” хамтлагийнхан сүүлийн үед чамгүй асуудалтай байгаа. Хамтлагийн нүүр царай болсон хоёр жүжигчин бүсгүйн асуудал олон нийтийн анхааралд байсны араас дэндүү харамсалтай явдал болж авьяаслаг залуу жүжигчнээ цаг бусаар алдсан билээ. Түүнчлэн тус хамтлагийг тарсан гэх мэдээлэл гарах болсон. Тэгвэл тус продакшны захирал Н.Ариунболд medee.mn сайтад тодруулга өгсөн байна. Тэрбээр “Манай хамтлагийнхан тодорхой шалтгааны улмаас уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсардлаа. Харин өнөөдрөөс (III/20) бүгд цугларч уран бүтээлдээ эргэн орж байна. Удахгүй шинэ киноныхоо нээлтийг хийнэ. Тэр ажилдаа л хамаг анхаарлаа хандуулж байна. Үдээс хойш хамтлагийн “Facebook” хуудастаа ямар кино, хэзээ нээлтээ хийх талаар тодорхой мэдээлэл оруулна. Мөн удахгүй болох инээдмийн баярыг угтан хошин урлагийнхан нэгдсэн тоглолт хийх гэж байгаа. Тиймээс ойрын хугацаанд уулзаж ярилцахаар төлөвлөж байна” хэмээн ярьжээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна