Сонсогч фэнүүддээ “Амьд барби” гэгддэг царайлаг дуучин бүсгүй маань нурууныхаа зүүн далны хэсэгт “Афродита” гэсэн үгс бүхий содон шивээстэй. Түүгээр ч барахгүй, хөлийнхөө өвдөгний арын хэсэг, гарынхаа шуун дээр багахан хэмжээний шивээс хийлгэснээ олноос нуудаггүй.
Тэгвэл авьяаслаг дуучин бүсгүйн хайрыг татсан азтай залуу болох түүний хань Б.Түвшинбаяр “Чи миний үнэн хайр” хэмээх чин сэтгэлийнхээ үгийг цээжин дээрээ шивүүлж амжжээ. Анх танилцаад удаагүй байхдаа хайр сэтгэлээ илэрхийлэн, гэнэтийн бэлэг барихаар шийдсэн нөхөр нь ийнхүү шивээс хийлгэхэд дуучин Ч.Ану ихэд баярлан мартагдахааргүй нандин дурсамж болгон үлдээжээ.
Мөн хайртай эхнэрийнхээ төрсөн өдрөөр гэр бүлийнхээ баримал бүхий өхөөрдөм хөөрхөн дүрстэй амтат бялуу зэхсэн нь үнэтэй бэлэг сэлт, романтик үдэшлэгээс илүүтэй сонирхол татсан гэнэ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна