Манай урд хөршийн 24 настай Жан Ци гэгч эмэгтэйг зургаан жилийн турш амбаарт хоригдсон байна. Түүнийг эцэг эх нь онцгүй, буруу залууд дурлалаа гэж ингэж шийтгэжээ. Анх 2009 онд охиныг залуутайгаа уулзахаар удаа дараалан нууцаар явсан гэж уурласан аав, ээж хоёр амбарт хорьжээ.
Үүний дараанаас охиных нь тухай асуусан хүмүүст сэтгэцийн өвчтэй болсон тул бусдаас арга буюу тусгаарласан гэж хариулах болсон байна. Тус газар амьдардаг Чоу Жен гэгч нь Ци бүсгүйн зургийг дараад интернэтэд байршуулсны дараа дуулиан дэгджээ.
Чоугийн хэлж байгаагаар орон нутгийн цагдаа нар бүсгүйг хаана нууж байсныг зургаан жилийн турш мэдэж байсан ч эцэг, эх нь өндөр албан тушаалтай хүмүүс байсан тул нүдэн балай, чихэн дүлий явж байсан гэнэ.
Харин одоо охины талаар Хятад даяар төдийгүй дэлхий даяар мэдэх болсон тул арга буюу хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэнэ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа