Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй янаг амрагийн асуудлаар нэр холбогдож, хар тамхины хэргээр ял эдэлж буй Г.Сарангэрэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тодруулбал УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хариуцагчаар татаж, түүнээс нэг тэрбум төгрөг нэхэмжилжээ. Харин одоогоор нэхэмжлэлийн хувийг О.Баасанхүүд гардуулаагүй байгаа юм байна. Нэхэмжлэл гаргах үндэслэл нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү Г.Сарангэрэлийн хэргийг шүүхийн шатанд шилжээгүй мөрдөн байцаалтын үеэр “хар тамхичин, биеэ үнэлэгч” хэмээн олон нийтэд зарласан. Мөн түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхад нь очиж уулзан дарамталсан тухай өмгөөлөгч нь мэдээлсэн билээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна