УДЭТ-аас гарч чөлөөт уран бүтээлч болсон жүжигчин П.Баттөрийг хүмүүс “Тусгай салаа” киноны Түвшингийн дүрээр нь сайн таньдаг. Хартай эхнэрийнхээ ааш аягт тааруулах гэж хэрэндээ л хичээж буй даруухан эрийн дүр тухайн үед үзэгчдэд ихэд таалагдсан гэдэг. Тэгвэл жүжигчин П.Баттөр энэ дүрээрээ үнэлэгдэж цөөнгүй хэдэн киноны гол дүрд тоглосон бөгөөд клип, сурталчилгаанд ч уригдаж эхэлсэн.
Харин сүүлийн жилүүдэд бодибилдингээр хичээллэж, улсын хэмжээний томоохон тэмцээн уралдаанд амжилттай оролцож яваа түүнийг охид хүүхнүүд ихэд сонирхох болсон нь нууц биш. Тэрбээр булчин шөрмөсөө гайхуулсан сайхан зургаа өөрийн цахим хуудсанд нийтэлсэн бөгөөд өдий болтол ганц бие яваагаа ийн тайлбарлажээ. “Надтай суух эмэгтэй маш ухаалаг, цэвэрч нямбай, сайхан сэтгэлтэй байх ёстой.
Гэвч тийм бүсгүй одоо болтол таарахгүй байгаа ч юмуу, аль эсвэл учрах цаг нь болоогүй ч юмуу, бүү мэд. Ямар ч гэсэн би хайраа олоогүй л явна. Намайг топ модель Э.Одгэрэлтэй хамт нэг клипэнд тоглосныг хайр сэтгэлийн холбоотой гээд биччихсэн байсан. Үнэхээр тийм байсан бол нуугаад яахав, энэ чинь амьдрал шүү дээ” гэсэн тэрбээр ямар нэгэн брэнд хөөцөлддөггүй боловч өөртөө таалагдсан зүйлийг ямар ч үнээр хамаагүй авахыг хүсдэг гэжээ. Ирээдүйн эхнэртээ өндөр шалгуур тавьж, бүх талаараа 100 хувь байхыг “шаарддаг” жүжигчин залууг “Энэ маягаараа удвал ганцаараа өтөлж мэднэ шүү” хэмээн найз нөхөд нь цаашлуулдаг гэнэ лээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна