Хэдхэн хоногийн өмнө туулай агнасан зургаа сошиалаар цацаж, онигооны баатар болсон Л.Эрдэнэчимэг хатагтай хаа явсан газраа хэрэг мандаах нь энүүхэнд. Сар шинийн үеэр телевизийн нэгэн шоунд оролцохдоо Л.Эрдэнэчимэг гишүүний нууц авъяас нь илрэв. Намжиртай гэгч нь бүжиглэх гишүүний үйлдлийг алга ташин таашаахаасаа хаа явсан газраа хэрэг төвөг тарьдаг хүүхэд шиг хүлээж авсан нь олон. Сар өмнөхөн УИХ-ын гишүүн Г.Уянга дуучин Т.Ариунаагийн “Жаргаж үзээгүй зул” дууг дуулж, бичүүлснээ сошиалаар цацсан нь бас л дуулиан тарьсан. “Баян хүн луувангаа иднэ үү лаагаа иднэ үү чамд падгүй” гэгчээр хөрөнгө мөнгөтэй эмэгтэйчүүд чөлөөт цагаараа туулайгаа агнана уу, дуугаа дуулна уу, бүжгээ бүжнэ үү бидэнд хамаагүй л дээ. Гэхдээ шил шилээ дагасан намбагүй үйлдлүүд нь түүнийг од болгох биш онигоонд оруулаад байх шиг...
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна