"Хип хоп" урлагийг шимтэн сонсдог залуусдаа зориулж "Hip hop хэлхээ" нэгдсэн тоглолт зохион байгуулагдах гэж байна. Тус тоглолтын онцлог нь 1998-2015 оны хооронд уран бүтээл туурвиж ирсэн үе үеийн хип хоп хамтлаг, дуучид оролцохоороо онцлогтой юм. Тоглолтонд “Дайн ба энх”, “Ice top”, “Digital”, “2 хүү Гавана”, "Мон Та Реп", "Мөнхийн реп", Gee, Desant, Ice-man, Баавар, Цэцэ, Нөлөө, Эгшиглэн, Dj Chin, "Улаан туг", "Peace dance crew" бүжгийн хамтлаг зэрэг уран бүтээлчид үеийн үеийн залуучуудын сэтгэлд хоногшсон уран бүтээлээ хүргэх нь ээ.
Тоглолтын бас нэгэн онцлог нь сар шинийн баярын өдрөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд шинийн 2-ны өдөр UB palace-ийн концертын их танхимд 19:00 цагаас болох юм байна. Хип хоп урлагтай зүрх сэтгэлээ холбосон үе үеийн залуус та бүхэн нэгэн үдшийг доргио өнгөрүүлэхийг хүсвэл "Хип хоп хэлхээ"-нд нэгдээрэй
Харилцах утас: 91770000, 91780000
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна