Какүрю гавьяатаа авахаар ирлээ


Мэргэжлийн сумо бөхийн 71 дэх их аварга,Монголоос төрсөн дөрөв дэх ёкозүна Какүрю М.Анандад Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх цолыг олгохоор болжээ. Их аварга М.Ананд гавьяатынхаа цолыг авахаар өнөөдөр эх орондоо ирэх гэнэ. Хөдөлмөрийн баатар хэмээх хүндэт цолыг хүртэж байгаа Хакуха М.Даваажаргал, М.Ананд нарыг дагаж Японы “Сүмо" сэтгүүлийнхэн болон томоохон хэвлэлийнхэн ирж байгаа аж.