Энэхүү золгүй ослын талаарх мэдээллийг Монгол Улсын Гадаад хэргийн яаманд тус улс дахь холбогдох албаны төлөөлөгч ирүүлжээ. Тодруулбал, Турк дахь Монгол улсын Элчин сайдын яамнаас ослын талаар мэдээлэл ирсэн аж. Элчин сайдын яамны төлөөлөгч мэдэгдэхдээ, "Манай улсын хоёр иргэн усанд осолдож, амиа алдсан байна. Харин ямар шалтгаанаар амиа алдсан талаар тодорхой мэдээлэл ирээгүй. Турк дахь манай Элчин сайдын яамны ажилчид тодруулахаар ажиллаж байна” гэв.
Хууль зүйн яамны эх сурвалжийн хэлж буйгаар, сайд Д.Дорлигжавд ослын талаарх харамсалтай мэдээллийг уржигдар буюу энэ сарын 11-ний өдөр дуулгасан байна. Ингээд Истанбул чиглэлийн нислэг байж таарч, өчигдөр үдээс өмнө Турк улсыг зорьжээ.
Тэгвэл тус улсын “Hurriyet Daily News” сонинд манай улсын иргэдийн амиа алдсан талаарх мэдээлэл гарсан байна.
Уг мэдээллийг сийрүүлбэл, Монгол Улсаас Валентиний өдрийг тэмдэглэхээр ирсэн залуу хосууд Босфорын хоолойн усанд осолдож нас баржээ.
Гэрчүүдийн мэдүүлсэнээр, эхлээд найз залуу нь ус руу хөл алдаж унасан бөгөөд найз бүсгүй нь түүнийг аврахаар араас нь ус руу орсон байна. Удалгүй буюу хоёрдугаар сарын 11-ны өдөр албаныхан хосуудын цогцсыг олжээ. Эрэгтэй С нь Швейцарь улсад сурдаг оюутан байсан бол эмэгтэй Сарангэрэл нь энэ сарын 11-ний өдөр тус хотод очоод байжээ.
Швейцарь улсад сурдаг оюутан Бат-Эрдэнийн Сэрээтэр болон түүний найз бүсгүй Дорлигжавын Сарангэрэл нар нь хоёрдугаар сарын 07-ны өдөр Истанбулын Бешикташ дүүрэгт байрлах 5 одтой зочид буудалд байрласан байна. Албаныхны мэдээлснээр Сэрээтэр нь зочид буудлын гадна тавцан дээр алхаж явах үедээ тэнцвэрээ алдаж ус руу унасан бөгөөд найз охин Сарангэрэл нь түүнийг аврахаар ус руу үсэрчээ.
Ослыг харсан зочид буудлын ажилчид осол болсон газар яаралтай очсон боловч залуу хосууд аль хэдийн амиа алдсан байжээ. Албаныхан аврах ажиллагаа явуулсны эцэст цогцосуудыг гаргаж авчээ.
Цагдаагийнхан хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд уг осол зочид буудлын хяналтын камерт бичигдэж үлдсэн байна.
Сэрээтэр нь Бат-Эрдэнийн хүү, харин түүний найз бүсгүй болох Сарангэрэл нь тус улсын Хууль Зүйн сайд Дамбийн Дорлигжавын охин байсан гэх мэдээлэл байна. Гэвч яг өнөөдрийн байдлаар тогтоогоогүй. Хэргийг шалгаж байна.” хэмээн нийтэлжээ.
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ