“Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр өнгөрсөн сард дампуурлаа зарласан.Тэрбээр үүргээ биелүүлж чадахгүй болсныг өөрөө мэдэгдэж дампуурлын хэрэг үүсгэх тухай хүсэлт гаргасан. Түүний хүсэлтийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны наймдугаар сарын 11-ний өдрийн захирамжаар Дампуурлын хэрэг үүсгэж энэ оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн захирамжаар “Монгол газар”ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон байна. Тус компанийг татан буулгах эсвэл хөрөнгөжүүлэх эсэх асуудлыг шүүх анхан шатны хурал өчигдөр болох байсан ч энэ 17-ныг хүртэл хойшлууллаа. Шүүх хуралд “Монгол газар” компанийн төлөөлөл ирэх боломжгүй болсон тул хугацааг түр хойшлуулсан байна. Мөн түүнчлэн тус компанийн захирал Ц.Мянганбаяр шүүх хуралд өөрийн биеэр оролцохоос татгалзаж, төлөөлөгчөө оролцуулахаар болжээ.Хамгийн сүүлд л гэхэд 480 орчим тэрбум төгрөгийн нэхэмжлэл ирсэн байна.
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ