Говь-Алтайчууд Засаг даргынхаа зурагтай цэвэр усыг ундны хэрэгцээндээ хэрэглэж эхэлжээ. Тус аймгийн Засаг ноён О.Амгаланбаатар “Эрүүл Ус” төслийн нээлтээ хийж, иргэдээ эрүүлжүүлж, эрүүл мэндэд нь анхаараад байгаа ажээ. Тодруулбал, тус аймагт “Эрүүл ус” төсөл хэрэгжиж, үүнийг далимдуулан О.Амгаланбаатар өөрийнхөө сурталчилгааг хийж буй нь энэ аж.
Үүнийг сонгуулийн сурталчилгаагаа хийж эхэлж гэх нэгэн байхад ихэнх нь шүүмжлэлтэй хандаж буй гэнэ. Учир нь 500 төгрөгөөр зарагдаж байгаа усны саван дээр тавих зураг олдохгүй байгаа мэт хүний зураг тавьсан нь ихээхэн шүүмжлэлд өртжээ. Харин үүний оронд орон нутгийн түүхийн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудын зургийг хэвлүүлэхгүй хэмээн зарим иргэд бухимджээ.
Мөн орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр өөрийнхөө сурталчилгааг хийж байгаа нь нутгийн ардын дургүйг хүргэсэн бололтой. Ямартай ч алтайчууд цэвэр усаа уух бүртээ Засаг ноёныхоо “патер”-ыг харах болж байгаа ажээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна