Гэр бүлийн хос, залуу уран бүтээлчид сар шинийн бэлэг барилаа.

Admin
7 цаг 23 минутын өмнө

Вандан Дуламсүрэн нарын үеийг бодвол сүүлийн жилүүдэд хослон дуулдаг гэр бүлийн тоо нэмэгдээд байгаа. Үүнийг Хишигбаяр Дэлгэрмаа, Болд Чулуунчимэг нараар жишээлж болох юм. Тэгвэл хослон дуулдаг гэр бүлийн тоог нэмсэн авъяаслаг залуус бол яахын аргагүй Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар билээ. Тэдний дуулсан олон сайхан дуунууд сүүлийн үед үзэгч, сонсогчдын дунд хит болоод байгаа бөгөөд Хурдын Отгонбаярын бичсэн ‘’Атгасан шагай’’ мөн ‘’Ханийн тэнгэр’’ дуунуудыг үзэгч сонсогчид андахгүй болсон. Тэгвэл хос хоёр дуучин маань сар шинийн бэлэг болгож үзэгч сонсогчиддоо ардын сайхан дуу болох “Самрын гурван толгой” дууг сэргээн дуулж клипжүүлсэн нь олон хүний магтаалыг сонсоод байгаа гэнэ. Хэрвээ уншигч та хараахан сонсож амжаагүй бол дараах линк дээр даран үзнэ үү.