Н.Төгсцогт мэргэжлийн боксчин болж, гэрээ байгууллаа

Admin
Өчигдөр 11 цаг 28 минут

АНУ руу мэргэжлийн боксын карьер хөөн зорьсон Н.Төгсцогт албан ёсны гэрээ байгуулсан тухайгаа өөрийн цахим хаягаар мэдэгдсэн байна.Өдгөө дөнгөж 22 настай Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн боксын аваргын зам дардан байгааг олж харсан мэргэжлийн боксын нэртэй промоутер Аль Хеймон түүнтэй гэрээ байгуулсан байна.