ETV HD телевиз 2014 оны сүүлээр “Төөрөлдсөн тавилан” нэвтрүүлгийг хийж үзэгчдийн хүртээл болгосон билээ. Энэхүү нэвтрүүлэг гарсан даруйдаа Монголын үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж 33 жил уулзаагүй эх хүү хоёрын эдрээтэй тавиланг эергээр хүлээн авч байсан цаг саяхан.
Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Л.Бямбасүрэнд уучлал үзүүллээ. Тэрээр шүүхээс 18.3 жилийн хорих ялаар шийтгүүлснээс 10 жил долоон сарын ялыг биеэр эдэлсэн юм.
Уг баярт мэдээг дуулгахаар бид ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих ангид 18:30 минутын үед очлоо. Тэрээр энэ мэдээг дуулаад баярын нулимсаа нууж чадаагүй юм. Мөн цуг хоригдож байсан эмэгтэйчүүд болон хорих ангийн ажилчиддаа талархаж явдгаа хэлж, ажилд нь амжилт хүслээ. Тэнд байсан хүн бүр баярын нулимстай Л.Бямбасүрэн эгчийг үдэж, цаашдын амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөж байлаа.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна