Өнгөрөгч оны 11 дүгээр сард ХХААХҮЯ-наас “Малын мах экспортлох эрх олгох” тендер зарласан. Энэхүү тендерт нийт 34 компани, аж ахуйн нэгж материалаа бүрдүүлж өгсөн бөгөөд тухайн үед ажлын 10 хоногт багтаан дүнг эргэн мэдээллэнэ хэмээн материал хүлээн авсан албаны хүмүүс мэдэгдэж байжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл тус тендерийн дүн эцэслэн гараагүй байгаа аж.
Эх сурвалжийн мэдээллэж буйгаар, шалгаруулж дуусах хугацаа нь хэтрээд гурав дахь сартайгаа золгож байгаа энэхүү тендерийг шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн хоёронтоо өөрчлөгдсөн бөгөөд шаардлага хангасан материал бүхий 28 аж ахуйн нэгж тунаж үлдсэн гэнэ.
Тэрхүү аж ахуйн нэгжүүдээс ардаа нэр бүхий эрх мэдэлтэнтэй гэгдэх зургаан компанид өнгөрсөн сард зөвшөөрлийг нь албажуулан гаргаж өгсөн байна. Хуулийн дагуу адилхан шаардлага хангасан материал бүрдүүлж өгсөн аж ахуйн нэгжүүдээс ямар шалтгаанаар зургааг нь ийн онцлоод, бусад компаниудыг хэл үггүй дараад байгаагаа өөрчлөн байгуулагдсан ХХАА-н яам, шинэ сайд Р.Бурмаа өнөөдрийг хүртэл тайлбарлаагүй байна. Мөн урьдчилж шалгаруулсан зургаа нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын мэдэлд байдаг ”Мах импекс” ХХК тэргүүтэй, мөнгө эрх мэдэлтэй эздийн компани байгаа гэх.
Төр засгаас бизнес эрхлэгчдээ дэмжих чиглэлээр үндэсний баялаг болох малын гаралтай бүтээгдэхүүндээ тулгуурлан гадаад улсаас орж ирэх валютын нөөцийг нэмэгдүүлэх бодлого гаргаад, хэрэгжүүлэх ажлыг салбарын яаманд хариуцуулсан. Бизнес эрхлэгчид ч талархан хүлээн авч өөрт байгаа боломж бололцоогоо дайчлан бэлтгэл ажлаа хангасан.
Өнөөдрийг хүртэл сунжирсан ойлгомжгүй байдлаас болж энэ чиглэлийн бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд ихээхэн хэмжээний алдагдал хүлээхэд хүрээд байгаа аж. Тодруулбал дээр дурьдсан хорь гаруй аж ахуйн нэгжүүдээс зарим нь зээл аваад махаа бэлдчихсэн, боловсруулах, хадаглах бүх зардалдаа өнөөдрийг хүртэл шатаад сууж байгаа тухайгаа ярьж байна. Мах, махан бүтээгдэхүүн гэдэг өөрөө хадаглалтын тодорхой горимтой. Гэхдээ хугацаа алдлах тусам, ямар ч сайн хадаглалтын горимд байсан ууршиж жингийн алдагдалд ордог бүтээгдэхүүн. /мэргэжлийн бус салбарын сайд, түүнийг тойрон хүрээлэгчид ойлгохыг хичээгээрэй/ Дээрээс нь зээлийнхээ хүүг давхар төлж байгаа гээд түмэн ачаалал үүрч байгаа тухай тэд гомдоллож байна.
Одоо Р.Бурмаа сайдад тавих хэдэн асуулт байна.
-Ер нь та энэ салбарыг өөд нь татаж, ажил хийх гэж ирсэн хүн үү, эсвэл бүх зүйлдээ суралцаж дуустлаа салбараа гацаах гэж ирсэн хүн үү гэж?
-Дээр дурьдсан өндөр түвшний лобби бүхий зургаан компани /Тодруулбал Женко гишүүний Мах импекс/ бүтээгдэхүүнээ экспортлож дуустал үлдсэн компаниуд нь алдагдалд орсон хэвээр хүлээх ёстой юу?
-Цагаан сараас хойш мах импортлогчдын эрэлт хэрэгцээ, дотоодоос экспортлогч компаниудад санал болгодог үнэ зэрэг нь илт буурдаг болохыг та ер нь мэдэх үү?
-Бүүр даже цаана чинь таны зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй мах гараад эхэлчихсэн байгааг мэдэж байгаа юу?
-Засгийнхаа бодлогыг дэмжээд, хуулийн хүрээнд ажиллах гэсэн энэ хэдэн дотоодын компаниа хэзээ харж үзэж эхлэх юм бэ, салбарын сайдаа?
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна