Миний хань хар нялхаараа манайд ирсэн. Надад сайн хань болно гэдгийг есдүгээр ангийн жаахан охин байхад нь л ижий минь таньсан. Би өмнө нь ганц нэг удаа дагуулж ирээд танилцуулчихсан. Тэгээд ч манай өөдөөс харсан хашааны хүүхэд болохоор ерөнхийдөө мэднэ. Гэрт хүн ихтэй байвал ижий пингийн хажууд хоёр сандал тавиад өгчихнө. Бид хоёр тэнд нь яриад сууж байна. Нэг удаа бригад явчихаад ирсэн чинь ижий армур гэж даавуугаар Баасан-д минь дээл хийж өгөөд, хөнжилтэй юутай хээтэй нь гэртээ аваад ирсэн байж билээ. Айхтар ухаан шүү. Үерхэж тоглож байна, нэг нэгэндээ сэтгэлтэй юм гэдгийг мэдчихсэн хэрэг шүү дээ. Тэгээд ч би тэр үед жаахан онгироодуу, тэнэх дуртай, зодолддог, нэг л тийм буруу тийш эргэчих гээд байсан шиг байгаа юм. Ганц хүүгээ дийлдэхгүй танхай амьтан болчих вий гэж айгаад хурдхан уяад авъя гэж бодоо биз. Ижий Баасанг минь “Хормой намгар юм, олон хүүхэдтэй болно. Миний хүүд сайн хань байж чадах охин” гээд их тооно. Намайг эзгүйд ижий Баасан хоёр өвөртөө л унтдаг байсан гэдэг. Намайг загнах эрх ханьд маань бий. Амьдралд ам мурийх, үзэл бодол зөрөх юм зөндөө бий. Хүний хань нөхрөө загналгүй яах вэ. Миний эцэг ижийг минь үглэж байхад дуугарч байгаагүй. “Хэ цэсс” гээд л суудаг байсан. Түүн дээр би аавыгаа сайн дуурайсан. Харин хүүхэд бол намайг загнах эрхгүй. Надаас үүссэн улс, үүсгэл рүүгээ нулимах эрхгүй.
-Бавуугийн Лхагвасүрэн-
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна