М.Наранбаатар хүнд зодуулж, гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ


МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлд шинэ гишүүд томилох үеэр УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үгэнд ихэд бухимдсан М.Наранбаатар түүнийг Олон нийтийн радио, телевизийн ажилчдыг доромжиллоо, нэр төрд нь халдлаа хэмээн шүүхэд өгч үг хэлснийхээ төлөө эрүү үүсгэн шалгуулж байгаа. Гэтэл өчигдөр шөнө М.Наранбаатар хүнд зодуулж, гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Чухам хаана, ямар учир шалтгааны улмаас зодуулсан нь одоогоор тодорхойгүй, цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байгаа гэнэ. Харин энэ талаар түүний дүү М.Наранцогт өөрийн нүүр хуудаснаа “Янз бүрийн захиалга их болчихсон, ямар аюултай юм бэ. Гудамжинд нэг нөхөр ирээд л хүний хөмсгийг зад цохиж байдаг, ард урдгүй харж явахгүй бол халдлаганд өртөж, яаж ч хохирч мэдэх юм биш үү?” гэж бичсэн байна.