Үндэсний супер лигийн багуудад ирж буй тоглогчдын чансаа жилээс жилд нэмэгдсээр байгаа билээ. Энэ удаа НБА-гийн 17 удаагийн аварга алдарт Лейкэрс багийн үндсэн холбон тоглогчоор 2 улирал буюу 2005-2006 оны улиралд 82 тоглолтонд бүгдэд нь, 2006-2007 онд 82 тоглолтоос 80 тоглолтонд гарааны үндсэн холбон тоглогчоор Коби Брайнтын хамтаар хүчин зүтгэж талбай дээр дунджаар 38 минут тоглон 11,5 оноог дунджилж байсан холбон тоглогч Смаш Паркер Монголд ирлээ.
Түүнийг Монголд ирж Үндэсний супер лигт тоглоно хэмээхэд олон хүн итгэхэд бэрх мэдээ, бараг итгэхгүй байсан гэхэд хилсдэхгүй болов уу. Тэгвэл тэрээр өнөөдөр өглөө 7.30 минутанд Чингис хаан ОУНБ-д газардлаа. Смаш Паркер болон Коби Брайнт нарын хоорондын харилцааны талаар өнгөрсөн жил Дэлхий даяар шуугиад амжсан.
Ямар ч байсан НБА-гийн гарааны холбогч Монголд ирлээ!!
Тэрээр Үндэсний супер лигийн Мадимос Шонхорууд багт Азийн шилдэг 3н тоглогчийн нэг ОУХМ Т.Санчирын хамт хүчин зүтгэх ба маргааш буюу Ням гарагт 15.00 цагаас Буянт-Ухаа спортын ордонд анхны тоглолтоо Увс Эрдэнэдрийлинг Ригс багийн эсрэг хийнэ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна