Хэзээ ч тэргүүн гудайж амьдрах ёсгүй эр хүн гэж байдаг бол “Буян” тодотголтой Б.Жаргалсайхан. Б.Жаргалсайханы анхны гэргий Б.Энхтогтох нь өндөр боловсролтой, дизайнер мэргэжилтэй чамбай “Буян” компаний бүхий л загвар дизайн, байгууллагын ерөнхий өнгө төрхийг нуруу дээрээ үүрч ирсэн хатагтай. Харин дараагийн гэргий нь н.Сэлэнгээ хэмээх бүсгүй байдаг. Анхны гэргийг нь бодвол ил шулуун, цагаан цайлган зантай, түс тас яриатай цэвэрхэн бүсгүй байдаг. Өөрийнх нь хэлсэнчлэн аль сайхан ааштайгийнх нь гэрт очиж хоног төөрүүлдэг хэмээн хошигнон ярьж байсан хоёр гэргийнхээ халамж хайранд чамгүй олон жил өлгийдүүлсэн жентельмэнийн зургаа дахь буюу отгон хүүхдийг залуу дуучин П.Өнөржаргал хэмээх бүсгүй төрүүлээд байгаа. Гэсэн хэдий ч тэдний дурлалын романс гэнэт эхэлсэн шигээ гэнэт төгссөн гэмээр... Тэдний салсан тухай мэдээлэл сүүлийн үед гарсан. Энэ мэдээлэл үнэн болж дуучин бүсгүй шинэ амрагтай болжээ. П.Өнөржаргалын энэ удаагийн сонголт Д.Уламбаяр хэмээх хижээл насны эр байна: Тэрбээр Барилга сантехник угсралт, аялал жуулчлал, гадаад, дотоод худалдааны “Тот ком сервис”, лифт угсралт, засвар үйлчилгээний “Тот русь союз” хэмээх хоёр ч компанийг удирддаг гэнэ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна