Эдийн засаг хямарч, иргэд байтугай хөдөлмөр эрхлэгчид, пүүс компанийн байдал хүнд байгаа энэ үед “огцом тэнэглэл” хийж байгаа хүнээр будаг нь ханхалсан шинэ ерөнхий сайд Ч.Сайханбилэг тодроод байна. Том том дугарч ард иргэдийн бухимдлыг хэсэгтээ л хүргэсэн сайд энэ удаа тариалан эрхлэгчийн эсрэг харцаа чулуудав. Өчигдөр Тариалан эрхлэгчидийн холбооныхон шуурхай хуралдаан зарласан байна. Тэд Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас зарим гурилын үйлдвэрт ОХУ-аас 20 мянган тонн улаан буудай импортоор оруулж ирэх квот өгснийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Уг асуудлаар тэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаж импортын улаан буудай авахыг түр хойшлуулж, гурилын үйлдвэрүүдэд нийлүүлээгүй байгаа дотоодын улаан буудайн цавуулгын байдлыг дахин шинжлэхээр болсон байна. Уг хуралдаанд Улаанбаатар хотын болон, орон нутгын тариаланчидын төлөөлөл хүрэлцэн ирсэн. Тэдний цугласан шалтгаан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм.2008-2012 онд уралтанд орсон тариалангийн салбар сэргэж, энэ хугацаанд цаг агаарын байдал ч тэдний түшсэн юм. Хамгийн чанартай сайн ургацыг өнгөрсөн намар манай тариаланчид хураан авсан.Ялангуяа цавуулаг нь зарим аж ахуйн хураасан улаан буудайнд 30 хүртэл хувьтай тогтоогджээ. Гэвч мэргэжлийн хяналтын төв лабораторийн шинжилгээний дүнгээр цавуулаг нь 26 хувьтай гэж гарсан байхад импортын улаан буудай руу шунаад байгаа “Улаанбаатар гурил” компанийнхан үүнийг нь доош дарж 22 хувийн цавуулагтай гэсэн нь тариаланчдыг гомдоход хүргэв. Тариаланчид зөвхөн дотоодын лабораториуддаа шинжилгээ хийлгээд зогсоогүй. Солонгос улсад хийлгэсэн шилжилгээгээр ч цавуулаг нь 25-28 хувьтай, уурагт чанар нь хамгийн их буюу 13 хувиас дээш гарчээ. ОХУ-д өгсөн шинжилгээний хариу мөн ингэж гарсан гэнэ. Ийнхүү хамгийн сайн ургацыг хураагаад байхад “Улаанаатар гурил” компанийн захирал Баатарсайхан Оросоос 15 сая ам.доллараар улаан буудай импортлох зөвшөөрөл авахдаа “Дотоодын улаан буудай цавуулаг муутай, чанаргүй” гэсэн мэдээлэл тараасан нь тун таагүй тухай хурлын төлөөлөгчид онцолж байлаа.
Тариалан эрхлэгчдийн холбооны тэргүүн Л.Цандэлэгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг утсаар дуудаад “Та нар хэвлэл мэдээллээр янз бүрийн юм ярихаа болиоч дээ. Улаан буудайн импортыг би зөвшөөрсөн юм. Та нарт мөнгө өгөхгүй. Гурилын үйлдвэрээс авах мөнгөний асуудал чинь компаниудын хоорондын асуудал. Шуугиан тариад яваа эзэн нь чи юм байна. Эзнийг нь оллоо” гэж ярьж байсан. Улсын хэмжээний 70 гаруй гурилын үйлдвэрүүдээс хоёрхон нь импортын зөвшөөрөл авсан байна. Яагаад Улаанбаатар гурил”, “Од” хоёрыг сонгов. Энэ их сонин байгаа юм” гэж байв. Ийнхүү тариланчидыг элдвээр хэлж, эцсээ хүртэл тэмц хэмээсэн эрхэм сайд юу бодож суугаа бол?Тариаланчид өнөөдрийн байдлаар зөвхөн ханшийн зөрүүнээс 70-80 тэрбумын хохирол амсаад байгаа аж. Ийнхүү дампуурахгүй тулд эцсийн нөөц бололцоогоо шавхан ажиллаж буй тариалан эрхлэгчид өнөөгийн Засгийн газартай хамтарч ажиллах боломжгүй гэж байгаа хурлын үеэр бараг нэгэн дуугаар хэлж байв. Мөн тэд энэ сарын 29-ны өдөр трактор, техниктэйгээ Чингисийн талбайд жагсаж төрийн удидлагуудад дуу хоолойгоо хүргэхээр боллоо.
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно