Хүүхэд хөхүүлсэн хөхийг минь силикон гэсэнд баярлалаа


Загвар өмсөгч С.Төгс “Гоёл” наадамд оролцдоггүй. Гоёлтой, гоёлгүй Топ модель цолтой хэдэн загвар өмсөгчдөөс илүү олны анхаарлыг соронзон шиг татдаг сайн загвар өмсөгч.
С.Төгс яг одоо гадаадад загвар өмсч, моделийн ажлаа хийж яваа. Монголд хэн нэгэн баян эртэй л холбогдохгүй бол хэдэн модель нь авч гавих цалингүй. Харин гадаадад загвар өмсдөг хэд нь эр хүний хэтэвч өнгийгөөд байхааргүй өөрийгөө болгодог. Тийм л учраас загвар өмсөгч С.Төгс охиноо орхин Сингапурт мэргэжлээрээ ажиллаж байгаа. Саяхан нэлээн задгай зураг авахуулсан С.Төгсийн хөх нь ил гарч, хүмүүс силикон шахуулж гэж хардаж байна. Цээжээ ил гаргасан зураг авахуулж байгаагүй С.Төгс үнэхээр том хөхтэй байж ч болох юм.Харин түүний хөхийг хиймэл гэсэн хүмүүсд тэрээр нэгэн хариулт өгсөн байна. "Охиноо хөхөөрөө 1 жил хөхүүлсэн. Харин байгалиас заяа хөхийг минь силикон гэж байгаад баярлалаа" хэмээжээ